ТӨВ АЙМАГТ БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Төв аймагт барилгын салбарын нэгдсэн уулзалт, зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Уулзалт, зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга,
Засаг даргын орлогч, БОНХОБТХ, ГХБХБГ, БЗОСК, Төв аймгийн Барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн А.Нямлхагва, холбооны
тэргүүлэгчид, гишүүн байгууллагууд болон аймаг, орон нутагт бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа компани, аж ахуйн нэгжийн
төлөөлөл оролцов.
Уулзалт, зөвлөгөөнөөр:
Аймаг, орон нутаг дахь барилга, бүтээн байгуулалтын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг
хангах, барилгын салбарт гарах осол, аваараас урьдчилан сэргийлэх асуудал Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100
жилийн ойг Төв аймагт тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө, ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ зэргийг хэлэлцэн, холбогдох
төлөвлөгөө, чиглэлүүдийг баталлаа.
Мөн барилгын мэргэжилтэй ажилчдын тоог нэмэгдүүлэх, залуу боловсон хүчний суурь баазыг бэхжүүлэх зорилгоор 5 дугаар сард
багтаан барилгын салбарын ур чадварын тэмцээн зохион байгуулахаар болов.
Зөвлөгөөний үеэр барилгын гүйцэтгэгч байгууллагуудын орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, гүйцэтгэгчдэд хүндрэл,
чирэгдэл учруулахгүй байх чиглэлээр аймаг, орон нутгийн зүгээс анхаарч ажиллах, холбогдох байгууллагуудад шаардлагатай дэмжлэг,
чиглэл өгөхөө аймгийн удирдлагууд илэрхийлсэн байна.


